• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-15 15:24:57    
Хөрш зэргэлдээ орнуудтай харилцаагаа хөгжүүлэнэ

Хятадын Олон Улсын Радио

    Хятадын гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Чин Ган 14-ний өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: Хятад улс "хөрш зэргэлдээ орнуудтайгаа найрсагаар харилцаж, түншлэх" дипломат чиг шугамыг хэрэгжүүлж, Өмнөд Азийн бүс нутгийг оролцуулсан хөрш зэргэлдэ бүх орнуудтай эрх тэгш харилцан ашигтай найрсаг хамтын ажиллагаа хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.

    Хятад улс хөрш зэргэлдээ орон ялангуяа Өмнөд Азийн орнуудын харилцаанд ямар бодлого баримтлаж байгаа вэ? Саяхан Пакистаны Ерөнхийлөгч Мушараф Хятад улсад төрийн айлчлал хийсэн, Пакистантай харилцаагаа хөгжүүлэхэд Хятад улс ямар бодлого явуулах бэ? гэсэн сэтгүүлчийн асуултад хариулах үедээ Чин Ган хэлэхдээ: Ганцхан Пакистан ч биш Өмнөд Азийн бусад орнууд ч гэсэн Хятадын сайн анд нөхөд, найрсаг хөрш орнууд юм. Хятад улс эдгээр орнуудтай хамтран чармайж байгаад бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалан, хамтын хөгжлийг ахиулах болно гэжээ./Рэнчинсоо орчуулж, Урангоо хянав./