|
Хятад улсын хоёр чуулган өндөрлөсөн тухай мэдээ нь гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон эрдэмтэдийн анхаарлыг ихээр татаж байна Ялангуяа хоёр чуулганы хэлэлцсэн хөдөө шинэ тосгон байгуулах, Тайваний эв нэгдлийг хангах, 11-р таван жилийн төлөвлөгөөний зорилт зэрэг асуудал нь дэлхийн хэвлэл мэдээлэлийн анхааралын төвд байна.
БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд Хятадын хоёр чуулганы өндөрлөсөн мэдээг мэдээлсэн байна. " Сеүлийн эдийн засгийн сонин" тэмдэглэхдээ: энэ удаагийн чуулган хойшдын 5 жилийн Хятадын эдийн засаг нийгмийн хөгжлийн олон бодлогуудыг хэлэлцэн баталж, "тогтвортой байдалд зохицонгуй хөгжих" нь гол зүйл болсоныг тэмдэглэсэн байна гэжээ.
Канадын гол гол хэвлэл мэдээллийн хэрэгсэл Хятад улсын хоёр чууганд ихээхэн анхаарлаа хандуулсан байна. Ванкуверын "хуань чиү" хятад сонин тойм нийтэлж тэмдэглэхдээ: нийгэмийн эмзэг бүлэгт анхаарлаа хандуулж байгаа нь тухайн улсын Засгийн газраас ард иргэдээ халамжилж хамгаалж байгаагийн нэг шалгуур мөн гэжээ.
Швейцарын хэвлэл мэдээллийн хэрэгсэл 14-ний өдөр Хятадын хоёр чуулганы өндөрлөсөн байдлаар чуулганы баталсан 11-р таван жилийн төлөвлөөгөөг голцуу мэдээлж, уг төлөвлөгөө нь хот хөдөөгийн зөрөөг багасгах зорилготой юм гэж тэмдэглэсэн байна .
"Оросын "Россииская газета" сонин 14-ний өдөр өгүүлэл нийтэлж, Хятадын хоёр чуулган урьд өмнө байгаагүй шийдвэр гаргаж, төлөвлөгөөтөйгөөр бодлогодоо зохицуулалт хийж, зах зээлийн өөрчлөлттөй холбож байна гэж тэмдэглэжээ./Рэнчинсоо орчуулж, Урангоо хянав./
|