• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-15 15:31:55    
Шянган, Аомэний олон нийт ирэх 5 жилийн төлөвлөгөөнд анхаарлаа хандуулж байна

Хятадын Олон Улсын Радио

    БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулган 14-ний өдөр Бээжинд өндөрлөлөө.15-ны хэвлэгдсэн Шянган, Аомэиний сонин хэвлэлүүд энэ удаагийн чуулганы баталсан Хятадын ирэх 5 жилийн хөгжлийн төлөвлөгөөнд маш их анхаарал хандуулж байна.

    Шянганы "Вэнь Хүй бао сонин" тэргүүн өгүүлэлдээ: ирэх 5 жилийн хөгжлийн төвлөвлөгөө нь Шянганы гүйцэтгэх үүрэг болон хөгжлийн шаардлагыг гүйцэд авч үзсэн байна. Шянган нь энэ төлөвлөгөөнд нарийн судалгаа хийж, дотор газартай давуу талаа харилцан нөхвөрлөхөө гүнзгийрүүлж, хоёр талдаа ашигтай нэн олон боломж бий болгон, Шянганы эдийн засгийн хөгжлийг түлхэн ахиулах ёстой гэж тэмдэглэсэн байна.

    "Аомэний өдрийн сонин" тэргүүн өгүүлэл нийтэлж тэмдэглэхдээ: ирэх 5 жилийн хөгжлийн төлөвлөгөө нь хятад хүмүүст нэн сайн сайхан ирээдүйг зураглан харууллаа. Уйгагүй чармайн ажиллавал энэ зорилт биелэгдэх болно гэжээ. /Рэнчинсоо орчуулж, Урангоо хянав./