Оросоос Хятадад суугаа элчин сайд Сергей Разов 16-ны өдөр Бээжинд хэлэхдээ: Хятад Оросын хамтын ажиллагааны салбар өргөн дэлгэр юм, хоёр орон эрчим хүчний салбар дахь хамтын ажиллгаагаа юуны өмнө тэргүүлэх байранд тавьж хөгжүүлэх ёстой гэжээ.
Тэрээр мөн өдөр Хятадын Төрийн Зөвлөлийн хэвлэл мэдээллийн албын хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр ингэж хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ: 2010 он гэхэд хоёр орны худалдааны хэмжээг 60-80 тэрбум ам.долларт хүргэнэ гэж Хятад Орос хоёр орны удирдагчид дэвшүүлсэн юм. Энэхүү зорилтыг биелүүлэхийн төлөө, хоёр талын хамтын ажиллгааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх шинэ санал санаачилгыг хоёр тал зоригтой дэвшүүлж байна гэжээ.
2005 онд Орос Хятадын худалдааны хэмжээ 30 тэрбум ам.долларт хүрч, 2004 оны мөн үеийнхээс 37 хувиар нэмэгдсэн байна гэж тэрээр хэлсэн байна.\Рэнчинсоо орчуулж, О.Дарамбазар хянав.\
|