Хятадын Гадаад Харилцааны Яамын сайдын туслах, Хятад Оросын жилийн ажиллагааны Хятадын талын зохион байгуулах комиссийн нарын бичгийн дарга Ли Хүй 16-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятад Оросын удирдагч нар Оросын жилийн нээлтийн ажиллагаанд оролцох болно гэжээ.
Хятад улсын дарга Хү Жиньтаогийн урилгаар, Оросын Холбооны Улсын Ерөнхийлэгч Владимир Путин энэ сарын 21-22-ны өдөр Хятад улсад төрийн айлчлалт хийх гэж байна.
Ли Хүй 16-ны өдөр хийсэн хэвлэлийн хурал дээр хэлэхдээ, Хятад Оросын удирдагчид 21-ний өдөр Бээжинд болох Оросын жилийн ажиллагааны нээлтийн ёслолд оролцож, 22-ны өдөр Хятад Оросын эдийн засаг, худалдааны дээд хэмжээний чуулга уулзалтанд оролцож, үг хэлэх болно гэжээ.\Хүчит орчуулж, О.Дарамбазар хянав. \
|