• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-18 14:59:10    
Хятадын банкны эздийн итгэлийн үзүүлэлт шинэ өндөр түвшинд хүрчээ

Рэн Мин Ри Бао Сонин

    Нэгдүгээр улиралд Хятад улсын үндэсний хэмжээнд банкны эздийн дунд хийсэн асуулт хариултын шинжилгээний дүнг Хятад улсын төв банк—Хятадын Ардын Банк 17-ны өдөр нийтэлсэн байна. Уг шинжилгээний дүнгээс үзвэл, Хятад улсын банкуудын ажил төрөл нийдэмдээ хэвийн ёсоор тогвортой хөгжиж, банкны эздийн итгэлийн хэмжээ цаашид дээшилж, ирээдүйн талаар сайн сайхан төсөөлөлтэй байгаа юм байна.

    Банкны эздийн итгэлийн үзүүлэлт нь нэгдүгээр улиралд түүхийн шинэ өндөр түвшин 82.4%-ийг тогтоосныг уг шинжилгэээний дүн харуулжээ. Энэ оноос эхэлж, банкны эзэд эдийн засгийн байдлын талаар өөдрөг магадлага хийсэн юм. Түүнд өнгөрсөн нэг жилийн макро эдийн засгийн ажиллагааны тухай нотолгоо хамрагдсан төдийгүй бас ирээдүйн хэсэг хугацаан дахь улс ардын аж ахуйн хэвийн ёсоор тогвортой хөгжих талаархи итгэлээ илэрхийлсэн байна гэж төв банкныхан үзжээ.

    Нэгдүгээр улиралд Хятад улсын банкны салбарын байдлын үзүүлэлт нь 67% байж, банкны ажиллагааны байдал сайн байгааг шинжилгээний дүнд бас харуулжээ.

    Хятадын Ардын Банкаас энэ шинжилгээг Хятадын олон төрлийн 2800 гаруй банк санхүүгийн байгууллагын дунд хийсэн юм. \О.Дарамбазар орчуулж Пэрлаймаа хянав.\