Хятадын энэ онд шинээр нэмэгдэх цахилгаан эрчим хүчний цогцолбор 72 сая киловатт хүрч, хэсэг нутгийн цахилгаан эрчим хүч дутагдаж байгаа байдал намжах юм байна.
Хятадын хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны 17-ны өдөр нийтлүүлсэн тайланд төсөөлж байгаагаар, энэ онд Хятадын умард нутаг болон өмнөд нутгийн цахилгаан эрчим хүч мөн л хүрэлцээ муутай байна, дийлэнх район нь зун, өвөл хоёр уларилдаа цахилгаан илүү дутагдаж байгаа юм байна.
Ноднин жилийн эцэс гэхэд, Хятадын цахилгаан эрчим хүчний цогцолборын нийт хэмжээ 500 сая киловатаас давсан байна. \Буян орчуулж, Цэцэн хянав\
|