• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-18 15:12:33    
Хятадын үйлдвэрлэсэн "Тамифлү" гэдэг эм бэлдмэл клиникийн судалгаанд оров

Синьхуа Агентлэг

    Хятадын судлан үйлдсэн "Тамифлү"---- OSELTAMIVIR PHOSPHATE гэдэг эм бэлдмэлийг хүний биед био туршилт хийж болно гэж Хятадын үндэсний хүнс, эм бэлдмэлийн зүйлд хяналт тавьж, удирдан хамаарах газар тун саяхан зөвшөөрсөн байна. Энэ нь Хятадын дотоодод үйлдвэрлэсэн ханиадаас сэргийлэх эмийн зүйлийг судан үйлдэх ажил чухал ахицтай болж байгааг харуулж байна.

    "Тамифлү" бол Швейцарийн Роче компанийн үйлдвэрлэсэн эм бэлдмэл бөгөөд шувууны ханиадыг эмчлэн засахад онц тустай сайн эм гэж өнөө олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөж байгаа юм. Хятадын Шан яао нэгтгэл компани нь Роче компаниас тус эм бэлдмэлийг үйлдвэрлэх эрх авсаны дараа, OSELTAMIVIR PHOSPHATE эмийг үйлдвэрлэж эхэлсэн юм. \Навч орчуулж, Пэрлаймаа хянав\