• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-18 16:33:50    
Бээжингийнхэн оюуны өмчийн эрхийг хамгаалах эрч хүчээ нэмэгдүүлж байна

Синьхуа Агентлэг

    Одоо, Бээжин хотынхон оюуны өмчийн эрхийг хамгаалах тухай илчлэн мэдүүлэх төв байгуулаад, оюуны өмчийн эрхийг хамгаалах эрч хүчээ цаашид нэмэгдүүлж байна.

    17-ны өдөр, Бээжин хотын зах зээлийн эдийн засгийн дэг журмыг цэгцлэн журамжуулах ажлын зөвлөлгөөнөөс сурвалжлагчийн ойлгож мэдээлсэнээр, Бээжин хотынхон оюуны өмчийн эрхийн тухай илчлэн мэдүүлэх дүрэм болон оюуны өмчийн эрхтэй янз бүрийн хүмүүстэй харилцаа холбоотой байх механизмээ цаашид боловсронгуй болгох юм байна.

    Бээжин хотын үйлдвэр худалдааны газрын танилцуулсанаар, ноднин жил Бээжин хотод өрнүүлсэн оюуны өмчийн эрхийг хамгаалах тусгай ажиллагааны явцад, бүх хотод нийт 3960 хэргийг шалган байцааж, оюуны өмчийн эрхэнд халдсан болон хууль бус эрхлэлт хийсэн, хуурамч бүтээгдэхүүн хийж борлуулсан хэрэгт холбогдсон нийт 355 хүнийг баривчилсан байна. \Буян орчуулж, Пэрлайма хянав.\