• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-18 17:09:04    
Оросын соёлын наадам дөхөж байна

Рэн Мин Ри Бао Сонин

    Энэ сарын 21-ний өдөр, Бээжингийн Ардын их хурлын танхимд болох Оросын 280 урлагийн зүтгэлтэний хамтын тоглолт нь Оросын соёлын наадмын эхлэлтийн хөшгийг нээх болно.

    Хятадын Соёлын яамны мэдээнээс үзвэл, Оросын соёлын наадам нь дараа жилийн 1-р сар хүртэл явагдана. Оросын соёлын өвөрмөц онцлог хийгээд өнөөгийн хөгжил дэвшлийн амжилт бүтээлээ Хятад улсын ард иргэдэд хамгийн өргөн хэмжээгээр танилцуулхын тулд, Оросын жүжигчдын 21 хамтлаг болон үзэсгэлэнгийн 9 төсөл Хятадад ажиллах болно. Энэ тоглолтод, Оросын балет бүжиг, симфони, найрал дуу, стратын дуу, дуурь, драм, ардын дуу бүжиг зэрэг багтаж байна.

    Оросын соёлын наадам бол энэ оны Хятадад болох "Оросын жил" үйл ажиллагааны чухал агуулга болох юм. Хоёр ороны хэлэлцэн тогтсоноор, дараа жил "Хятадын жил"-ийг Орост эрхэлэн явуулах болно. Хятад Орос хоёр орон харилцан ийм үйл ажиллагаа өрнүүлж, улс төр, эдийн засаг худалдаа, соёл боловсрол, цэргийн явдал зэрэг олон салбарт өргөн, гүнзгий солилцоо хийх болно. \Алтаннавч орчуулж, Буян хянав\