Хятадын Төрийн Зөвлөлийн дэргэдэх Хөгжлийн Судалгааны Төвийн зохион явуулж байгаа Хятадын хөгжлийн асуудлаархи чуулга уулзалтын 2006 оны хурал 19-ний өдөр Бээжинд эхэлсэн байна. Энэ бол 2000 оноос хойш болж бий уг чуулга уулзалтын жил тутмын 7 дахь хурал юм.
Уг хурал нь "Хятад улс: Эдийн засгийн хөгжил болон нийгмийн эв зохицол" уриан дор болж байгаа бөгөөд 1 хоног хагас хуралдах хурлаар хурлын төлөөлөгчид Хятадын улс ардын аж ахуй болон нийгмийн хөгжлийн 11-р таван жилийн төлөвлөгөөний хөтөлбөр, боловсрлын өөрчлөлт болон хөгжил, хөдөлмөрлөх хүчний зах зээлийг хөгжүүлэх болон нийгмийн баталгаа, хөдөө нутгийн хөгжил болон хотжилт зэрэг талын асуудлуудыг авч хэлэлцэх юм байна. Хятадын яамны хэмжээний албаны хэсэг хүмүүс ч хурал дээр үг хэлж, эдгэр асуудлыг гүнзий авч хэлэлцэх болно. \О.Дарамбазар орчуулж, Цэцэн хянав.\
|