• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-19 16:43:57    
Ард иргэдийн амьжиргааны түвшнийг дээшлүүлэх нь эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх ажлын эхлэл гараа юм

Хятадын Олон Улсын Радио

    Хятадын Хөгжил, Өөрчлөн Байгуулалтын Улсын Хорооны дарга Ма Кай 19-ний өдөр Бээжинд хэлэхдээ, ард иргэдийн амьжиргааны түвшнийг цаашид сайжруулан дээшлүүлэх бол Хятад улсын эдийн засаг, нийгмийг ирээдүйд хөгжүүлэх ажлын эхлэл гараа болон зорилт болох юм гэжээ.

    Ма Кай "Хятад улсын хөгжлийн асуудлаархи дээд хэмжээний чуулга уулзалтын 2006 оны жил тутмын хурал"-д оролцохдоо ингэж илэрхийлжээ.

    Тэр хэлэхдээ, Ирэх 5 жилд Хятад улс хотжуулалтын үйл явцаа цаашид ахиулан, хот хөдөөгийн амьжиргааны түвшний зөрөө болон олон нийтийн үйлчилгээний зөрөөг багасгахаар хүчин чармайлт гарган ажиллаж, ажлын байраар хангах хүрээ хэмжээг цаашид өргөтгөн, орлогын хуваарилалтын зохицуулгын эрч хүчээ нэмэгдүүлж, нийгмийн баталгааны системийг төгөлдөржүүлэн, ядуурлыг бууруулах ажлаа эрчтэй хийж, жирийн иргэдэд байнга тохиолдож байгаа " эмчлүүлэхэд бэрхтэй, эмчилгээний зардал их" зэргйин асуудлуудыг нухацтай зохицуулна гэлээ. \О.Дарамбазар орчуулж Номин хянав\