• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-19 16:47:44    
Ирэх 5 жилийн хөгжлийн явцдаа эрчим хүч хэмнэх, байгаль орчныг хамгаалах ажлыг нэн чухал байранд тавина

Хятадын Олон Улсын Радио

    Хятадын Хөгжил, өөрчлөн Байгуулалтын Улсын Хорооны дарга Ма Кай 19-ний өдөр Бээжинд хэлэхдээ, ирэх 5 жилд Хятад улс эдийн засгийн өсөлтийн арга хэлбэрээ сайжруулахаар чармайн ажиллаж, нөөц баялагийн оруулалтад түшиглэж байснаасаа нөөц баялагийн ашиглалтын үр ашгийг дээшлүүлэх болгож, үүний зэрэгцээ хөгжлийн явцдаа экологийн хамгаалалтын асуудлыг чухалд үзнэ гэжээ.

    Ма Кай "Хятад улсын хөгжлийн асуудлаархи чуулга уулзалтын 2006 оны жил тутмын хурал"-д оролцохдоо ингэж илэрхийлжээ. Тэр хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятад улсын эдийн засаг нэлээд түргэн хөгжлөө, гэвч үүнийг бол нэлээд их хэмжээнд хямд хөдөлмөрлөх хүч, ус, нөөц баялагт түшиглэж, байгаль орчны талаар лот их гарз төлбөр гаргаж байж олсон юм. Эдийн засгийн хөгжлөө үргэлжилсэн чанартай байлгахын тулд, Хятад улс ирэх 5 жилд байгаль орчны хамгаалалтаа чангатгаж, экологийн орчин ахуйг нөхөн сэргээхээр хүчин чармайлт гарган, нөөц баялагийн талаархи удирдлагаа эрчимжүүлэн, хүн хүч, нөөц баялаг, байгаль орчныг зохицонгуй хөгжүүлэхэд тус төхөм үзүүлэх болно гэжээ. \О.Дарамбазар орчуулж Номин хянав\