• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-19 17:02:46    
Хятад Оросын худалдаа түргэн нэмэгдэж байна

Синьхуа Агентлэг

    Эрчим хүч, түүхий материал зэрэг бүтээгдэхүүний импортын хүчний нөлөөгөөр, Хятад Оросын худалдааны хэмжээ сүүлийн жилүүдэд үргэлжлэн түргэн өсөн нэмэгдэж байна. Хоёр орны худалдааны өнөөгийн өсөлтийн хурд болон хоёр талын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны асар их нөөц хүчний дагуу хоёр орны удирдах хүмүүсийн дэвшүүлсэн 2010 онд хоёр орны худалдааны хэмжээг 60 – 80 тэрбум ам.долларт хүргэх гэсэн зорилт лавтай биелэгдэх бөгөөд урьдчилан биелүүлж ч болзошгүй юм гэж холбогдох хүмүүс үзэж байна.

    Хятад улсын дарга Хү Жиньтаогийн урилгаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 3-р сарын 21 – 22-ны өдрүүдэд Хятад улсад төрийн айлчилал хийх бөгөөд "Оросын жил"-ийн нээлтийн ёслол, Хятад Оросын эдийн засаг үйлдвэр худалдааны салбарын дээд хэмжээний чуулга уулзалтын нээлтийн ёслолд оролцох гэж байна. Үүнээс гадна хоёр тал мөн Оросын худалдааны долоо хоног зэрэг эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны арга хэмжээнүүд зохион байгуулах юм байна. Эдгээр нь хоёр орны эдийн засаг худалдааны харилцааны цаашидын хөгжилд маш их тус дөхөм үзүүлэх болно. \Цэцэн орчуулж, Буян хянав\