Хятад улсын Ерөнхий сайдын орлогч Зэн Пэйянь 19-ний өдөр Бээжинд хэлэхдээ, хойшдын 5 жилд Хятадын хөгжлийг хүний төлөө байх, тал бүрээр зохицуулалт хийх тогтвортой хөгжлийн замд хэлбэрэлтгүй оруулж, эвсэг найрамдуу нийгэм байгуулахаар чармайна гэжээ.
"Хятадын хөгжлийн дээд чуулга уулзалт 2006 оны хурал" дээр Зэн Пэйянь ингэж хэлсэн байна.
Тэрээр хэлэхдээ, ирэх 5 жилд Хятад улс нь хөдөө тосгоныг дэмжих эрч хүчээ нэмэгдүүлж, хөдөө тосгоны ерөнхийлсөн үйлдвэрлэлийн хүч чадлыг батжуулна, суурь аж үйлдвэр болон дэд бүтцийн байгуулалтыг эрчимжүүлнэ, бүс нутгийн эдийн засгийн зохицонгуй хөгжилд тус дөхөм үзүүлж, баруун нутгийн их нээлтийг цаашид ахиулж, зүүн хойд район зэрэг хуучин аж үйлдвэрийн баазыг хөгжүүлэх стратеги хэрэгжүүлнэ. Ажлаар хангах бодлогоо улам боловсронгуй болгож, нийгмийн баталгааны системыг бүрэн төгс болгоно. Харилцан ашиг хүртэх нээлттэй стратегиэ тасралтгүй хэрэгжүүлж, гадаадын хөрөнгийг идэвхтэй зохистойгоор хүлээн авч, нөхцөл хангасан аж ахуйн байгууллагын хилийн чанадад хөрөнгө оруулахийг урамшуулна гэжээ. \Буян орчуулж Номин хянав\
|