Хятадын гаалийн бүртгэлийн тоо сэлтээс үзвэл, 2005 онд Хятад Оросын худалдааны хэмжээ нэмэгдээл 29 тэрбум 100 сая ам.долларт хүрч, 2004 оны мөн үеийнхээс 40 шахам хувиар нэмэгдсэн байна. Энэ нь Хятад Оросын эдийн засаг, худалдааны дунд урт хугацааны төлөвлөгөөнд тусгасан худалдааны эргэлтийг жил тутамд 20-25 хувиар өсгөнө гэсэн зорилтоос ихээхэн давсан банйа.
Орост суугаа Хятадын элчин сайд Лю Гү-чан хэлэхдээ: сүүлийн жилүүдэд Хятад Оросын эдийн засаг, худалдааны харилцаа нь түргэн хөгжих үе шатанд орж, хамтын ажиллагааны төрөл хэлбэр нь улмаар олширч, хамтын ажиллагааны салбар ч нь цаашид өргөжин тэлсэн байна гэжээ.
Хятад улсын дарга Хү Жиньтаогийн урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 3-р сарын 21-23-ны өдрүүдэд Хятад улсад төрийн айлчлал хийх үедээ "Оросын жил"-ийн нээлтийн ёслол болон Хятад Оросын эдийн засаг, үйлдвэр худалдааныханы дээд хэмжээний чуулга уулзалтын нээлтийн ёслолд оролцно. Үүнээс гадна, хоёр тал бас Оросын худалдааны долоо хоног зэрэг эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны ажилуудыг зохион явуулах юм. \Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав.\
|