Хятадад удахгүй айлчлах гэж байгаа Оросын Ерөнхийлөгч Владимир Путин сүүлийн үе Хятадын хэвлэл мэдээллийнхэнд тусгай ярилцлага өгөхдөө, Орос Хятадын хоорондох Стратегийн хамтын ажиллагааны түншиллийн нягт харилцаа нь олон улсын дэг журам болон олон улсын үйл хэрэг дэх нааштай бөгөөд тогтвортой хүчин зүйл болж байна. Энэ нь харилцаагаа орчин үеийн болгох хоёр орны зорилтод ашигтай бөгөөд хоёр ард түмний урт хугацааны ашиг сонирхолд нийцэж байна гэжээ.
Оросын Ерөнхийлөгч хэлэхдээ, Орос Хятадын харилцааны хөгжилд нааштай хандлагууд гарч, хилийн асуудлыг багтаасан улс төрийн гол асуудлуулыг хоёр орон хамтаар зохицуулж, харилцан итгэлцэх шинэ төвшинд ерөнхийдээ хүрсэн байна. Хоёр орны улс төрийн яриа хэлэлцээ, аюулгүй байдал болон эдийн засгийн талаархи хамтын ажиллагаа нааштай хөгжиж байна. Орос Хятадын харилцаанд саруул сайхан ирээдүй байна гэж Оросын тал үзэж байна. Хоёр орны харилцааг тогтвортой ургашлуулан хөгжүүлэхэд Орос улс үргэлжлэн хүчин чармайлт гаргаж батлах болно гэжээ. \Урьхан орчуулж, Пэрлаймаа хянав.\
|