Ирэх таван жилд Шянган өөрийн давуу талаа үргэлжлэн бадруулж, улс орны хөгжилд тус дөхөм үзүүлэх нь Шянганд хөгжил дэвшил авчирах болно гэж Хятадын Шянганы засаг захиргааны онцгой районы засгийн газрын засаг захиргааны газрын дарга Шюй Ширэнь хэлсэн байна.
Тэрээр 20-ны өдөр Шянганд болсон Хятадын хойшдын таван жилийн хөгжлийн төлөвлөгөөний тухай хурал дээр хэлэхдээ, Шянган банк санхүү, бараа гүйлгээ, аялал жуулчлал, мэдээлэл зэрэг ажил төрлийн үр ашиг болон үйлчилгээний түвшнг чармайн дээшлүүлж, дотор газрын гол гол муж районтай эдийн засаг худалдаа, дэд бүтэцийн байгуулалт зэрэг салбарын хамтын ажиллагаагаа үргэлжлэн эрчимжүүлэх болно гэжээ. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|