Хятадын түүх соёлын бичиг дурсгалын зүйлийг бүртгэх 3-р удаагийн туршилтын ажил сүүлийн үе Өвөр монголд эхэлсэн байна. Хэнань муж, Жэжян мужийн Нинбө хот ч энэ удаагийн ажилд хамрагджээ. Энэ удаагийн туршилтын ажил нь 11-р таван жилийн төлөвлөгөөний хугацаан дахь Хятадын түүх соёлын бичиг дурсгалын зүйлийг бүртгэх гуравдугаар удаагийн ажилд бүх талаар туршлага хуримтлуулахыг Хятадын түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах үндэсний газар хүссэн байна.
Уг ажил нь Хятадын түүх соёлын дурсгалт зүйлүүдийг хамгаалах салбарын 11-р таван жилийн төлөвлөгөөний хугацаан дахь гол ажлын нэг юм. Хятад улсын байдал, Хятадын ерөнхийлсөн хүчийг шалгах чухал агуулгын нэг бөгөөд Хятадын соёлын аюулгүй байдлыг батлах чухал арга хэмжээний нэг болно. Түүх соёлын бичиг дурсгалын зүйлийн аюулгүйн хамгаалалтын шугамыг шинээр байгуулах нь тулгам шаардагдаж байна гэж энэ удаагийн бүртгэлийн ажлын хэсгийн дарга бөгөөд Хятадын түүх соёлын бичиг дурсгалын зүйлийг судлах газрын материалын төвийн дарга Хөү Шижү мэдэгдсэн байна. \Урьхан орчуулж, Буян хянав\
|