Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн 20-ны өдөр нийтэлсэн 2006 оны "Хотын өрсөлдөх хүчний хөх ном"-оос үзвэл, Шянган, Тайбэй, Шанхай нь Хятадын хамгийн их өрсөлдөх хүчин чадалтай гурван хот юм байна.
Хотын өрсөлдөх хүчин чадалд нөлөөлөх хамгийн чухал хүчин зүйл бол хотын мэргэжлийн боловсон хүчин болон хотын ирэгдийн мэдлэг боловсрол болох бөгөөд дараа нь хотын аж үйлдвэр юм гэж уг номд тэмдэглсэн байна. Энэ ном нь Хятадын 200 хотын ерөнхий өрсөлдөх хүчин чадлыг тооцож харицуулсан бөгөөд Шянган, Омэнь,Тайвань районы есөн хотыг анх удаагаа судалгааны системдээ оруулсан байна. Шинжлэх ухаан техникийн шинийг санаачлан үүдэн бүтээх үзүүлэлт ч анх удаа хотын өрсөлдөх хүчин чадлын үзүүлэлтэд орсон юм байна.
Энэ шинжилгээний дүнд Шянган, Тайбэй, Шанхай, Бээжин, Шэньжэнь таван хот Хятадын хамгийн их өрсөлдөх хүчин чадалтай хот болж тодорсон байна. \Цэцэн орчуулж, Пэрлаймаа хянав\
|