Энэ онд Хятадын төв банк—Хятадын Ардын Банк "Иргэдэд гадаад валют хадгалуулах" зэрэг арга хэмжээ авч, олон улсын орлго зарлагын тэнцүүртэй байхыг ахиулах болно.
Бээжинд хуралдаж байгаа "2006 оны Хятадын банк санхүүгийн мэргэжилтэдийн жил тутмын хурал" дээр, Хятадын төв банкны дэд ерөнхийлөгч хатагтай Ү Шяо-лин хэлэхдээ, Хятад улсын гадаад валютын хадгаламж түргэн нэмэгдэж байна. Энэ бол олон улсын орлого зарлага тэнцүүргүй байгаагийн илэрэл, урт хугацааны турш Хятад улс бодлогын талаар экспортоор гаргах болон гадаадын бизнесменүүдийн шууд хөрөнгө оруулахыг дэмжиж, гадаад валютын талаар "гадаадаас мөнгө оруулж ирэхэд сул, гадаадад мөнгө авч гарахад хатуу бодлого" авч байсан хандлагын үр дүн юм гэжээ.
Сүүлийн жилүүдэд Хятадын гадаад валютын нөөц маш түргэн нэмэгджээ. 2005 оны эцсээр 818 тэрбум 900 сая ам.долларт хүрч, дэлхийд 2-р байр эзэлсэн байна. \О.Дарамбазар орчуулж, Цэцэн хянав.\
|