• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-21 15:36:49    
Хятад улс АНУ-тай төв чанга харилцахаар байна

Синьхуа Агентлэг

    Хятадын Гадаад Харилцааны Яамны төлөөлөгч Чинь Ган 20-ны өдөр хэлэхдээ, Америкийн "Төрийн аюулгүй байдлын стратегийн тайлан" дэх Хятадыг хөндсөн буруу онолд Хятад улс тун дургуйцэж, Америкийн талтай төв чанга харилцахаар байна гэжээ.

    Мөн өдөр, Чинь Ган сурвалжлагчийн холбогдох асуултад хариулах үе хэлэхдээ, Америкийн энэхүү тайланд, нэг талаар Хятад Америк хоорондоо тун олон хамтын ашиг сонирхолтой юм, хоёр орон хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, терроризмийг эсэргүүцэж, цөмийн зэвсэгийг түгээн дэлгэрүүлэхээс сэргийлэх зэрэг бишгүй олон өрсөлдөөн сорилтод учирч байгаа юм гэсэн боловч нөгөө талаар бодит байдлыг үл ойшоон, Хятадын дотоод бодлого, хөгжлийн чиг шугамын талаар илүү дутуу юм ярьж, зүй бусаар зэмлэн буруушааж, Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байна гэжээ. \Буян орчуулж, Пэрлаймаа хянав.\