• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-21 16:45:24    
Хятад Орос хоёр орны төрийн тэргүүн нар Бээжинд хэлэлцээ хийв

Хятадын Олон Улсын Радио

    Хятад Улсын Дарга Хү Жиньтао 21-ний үдээс хойно Бээжинд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийсэн байна. Хоёр орны төрийн тэргүүн нар Хятад Оросын стратегийн хамтын ажиллаггааны түншлэлийн харилцааг гүнзийрүүлэх асуудлыг бүх талаар хайн хэлэлцэж, бас харилцан сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн гол гол асуудлаар санал бодлоо солилцлоо.

    Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, хоёр орны төрийн тэргүүн нар Хятад Оросын газрын тос дамжуулах хоолой тавих асуудлыг авч хэлэлцэхээс гадна бас хамтарсан мэдэгдэл нийтэлж, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах болно.

    Ерөнхийлөгч Путин Хятад улсад 2 хоногийн төрийн айлчилал хийхээр мөн өдрийн үдээс өмнө Бээжинд хүрэлцэн ирсэн юм. Түүний энэ айлчилал нь Хятад Оросын харилцан өөр өөрийн оронд зохион явуулах "Хятад оросын жил" ажиллагааны хүрээнд Хятад улсад "Оросын жил" ажиллагаа зохион явуулахтай тохиож байгаа юм, Энэ айлчлал нь Ерөнхийлөгч Путины 2000 оны 3-р сард Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчөөр ажилласнаас хойш Хятад улсад 4 дэх удаагаа хийж буй төрийн айлчилал болно. \О.Дарамбазар орчуулж Пэрлаймаа хянав.\