Ерөнхийлөгч Путин хэлэхдээ, Хятад улс "Оросын жил"-ийн ажиллагаа зохион явуулж байгаа нь Орос Хятадын харилцааны хөгжил нэлээд өндөр түвшинд хүрч байгааг харуулж байгаа төдийгүй бас хоёр орны харилцааны ирээдүйн хөгжилд бат бэх үндэс суурь тавьж өгч байна гэжээ.
Хоёр орны төрийн тэргүүн нар Хятад Оросын газрын тос дамжуулах хоолой тавих асуудлыг авч хэлэлцэхээс гадна бас хамтарсан мэдэгдэл нийтэлж, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах юм байна.
Ерөнхийлөгч Путин Хятад улсад 2 хоногийн төрийн айлчилал хийхээр мөн өдрийн үдээс өмнө Бээжинд хүрэлцэн ирсэн юм. Түүний энэ айлчилал нь Хятад Оросын харилцан өөр өөрийн оронд зохион явуулах "Орос Хятадын жил" ажиллагааны хүрээнд Хятад улсад "Оросын жил"-ийн ажиллагаа зохион явуулахтай тохиож байгаа юм, энэ нь мөн Ерөнхийлөгч Путины 2000 оны 3-р сард Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч болсноос хойш Хятад улсад хийж буй 4 дэх удаагийн төрийн айлчилал болно. \О.Дарамбазар орчуулж, Цэцэн хянав.\ 1 2 3
|