• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-22 16:07:37    
Хамтын ажиллагааны түвшнээ дээшлүүлэхийг Хятад Улсын Дарга Хү Жиньтао хүсэв

Хятадын Олон Улсын Радио

    Хятад Улсын Дарга Хү Жиньтао 22-ын өдөр Бээжинд болж байгаа Хятад Оросын эдийн засаг, үйлдвэр худалдааны салбарын дээд чуулга уулзалт дээр дэлгэрэнгүй үг хэлж, Хятад Орос ирэх 5 жилд эдийн засгийн хөгжлийн зорилтоо биелүүлэх явцдаа хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагаанд нэн олон боломж тохиол бүрдүүлж өгөх болно. Хоёр орны үйлдвэр аж ахуйн эзэд боломж тохиолыг ашиглаж, хамтын ажиллагааны түвшнээ дээшлүүлэн, хамтаар ашиг хүртэх ёстой гэж тэмдэглэжээ.

    Хятад улсад айлчилж байгаа Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Путин чуулга уулзалт дээр хэлэхдээ, эдийн засгийн байнгын өсөлтийг батлах маш чухал зүйл бол хоёр талын харилцааг бүрэн ашиглаж, түүнийг хоёр орны эдийн засгийн түргэн өсөтийн түвшинд хүртэл шатлан өсгөх явдал юм. Үүнээс гадна, хоёр орны эдийн засаг, худалдааны салбар дахь хамтын ажиллагаа нь ихээхэн хэмжээнд Ази Номхон далайн бүс нутгийн хөгжилтэй нягт холбоотой юм. Хоёр орон үүнд тулгуурлан, хамтын ажииллагаагаа цаашид эрчимжүлэх шинэ санал, шинэ төслүүд дэвшүүлэх хэрэгтэй гэжээ. \О.Дарамбазар орчуулж, Л.Буянтогтох хянав\