Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 22-ны өдөр Бээжинд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах үе хэлэхдээ, хоёр тал Хятад Оросын харилцааг хоёр орны гадаад харилцааны хамгийн чухал байранд тавьж, Хятад Оросын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг цаашид бэхжүүлэн гүнзгийрүүлэх ёстой гэжээ.
Путин хэлэхдээ, хоёр орны эдийн засаг худалдаа түргэн хөгжиж байгаад Оросын тал баяртай байна, хоёр тал эрчим хүч, механикийн үйлдвэрлэл, зам харилцаа тээвэр, холбоо, банк санхүү, сансарын техник, байгаль орчныг хамгаалах зэрэг салбарын хамтын ажиллагаагаа үргэлжлэн эрчимжүүлэхийг хүсч байна гэжээ. \Номин орчуулж, Цэцэн хянав\
|