Хятад Улсад төрийн айлчлал хийж байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 22-ын өдөр Бээжинд хэлэхдээ, айчлал маань гол гол амжилтанд хүрлээ. Хоёр талын хамтын ажиллагаа нь хоёр талын харилцан сонирхож байгаа болон хөгжлийн ирээдүйтэй бүх салбарыг хамарч байна гэжээ.
БХАТИХ-ын Байнгын Хорооны Дарга Ү Бангүөтэй уулзахдаа Ерөнхийлөгч Путин ингэж мэдэгджээ.
Ерөнхийлөгч Путин саяхан болж өнгөрсөн БХАТИХ-ын чуулганаар баталсан чухал чухал баримт бичгүүд болон хоёр орны парламент хоорондын хэлхээ холбоо байнга өргөжин тэлж байгааг өндрөөр үнэлсэн байна. Дарга Ү Бангүөгийн удахгүй Орост хийх айлчллыг хүлээж байгаагаа Ерөнхийлөгч Путин илэрхийлжээ. \О.Дарамбазар орчуулж, Цэцэн хянав.\
|