22-ны өдөр нь "Дэлхийн усны өдөр" болно. Энэ жил 14 дэх удаагаа тэмдэглэж байна Хятадын усны аж ахуйн яамны орлогч дарга Хү Сы-и манай радиогийн сурвалжлагчид ярилцлага өгөх үе хэлэхдээ, Хятад улс эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилийг хангахын тулд, цаашид арга хэмжээ авч усны нөөцийг зүй зохистой ашиглаж, хэмнэх болно гэжээ.
Тэрээр хэлэхдээ, ус ашиглалтын шинэ арга зам санаачлан гаргаж, үр ашигийг нь нэмэгдүүлэх арга хэлбэрийн өөрчлөлтөд тус дөхөм үзүүлж, усны нөөцийг хэмнэх, хамгаалахад ашигтай эдийн засаг нийгэмийн хөгжлийн хэв загвар бий болгоно. Хойшид Хятад улс аж үйлдвэрлэлийн бүтцэд зохицуулалт хийж, ус хэмнэх мэргэжил болон бүтээгдэхүүнийг дэлгэрүүлэх зэрэг арга хэмжээгээр Хятадын ус хэмнэх чадварыг сайжируулах болно гэжээ. \Алтаннавч орчуулж, Буян хянав\
|