Вьетнам улсын дарга Тран Түк лонг 21-ны өдөр Ханойд айлчилж байгаа Хятадын УТЗЗ-ын бүх Хятадын хорооны дарга Жя Чинлинтэй уулзаж, хоёр орны харилцааг ахиулж цаашид урагш хөгжүүлэхэд бэлэн байна гэж хоёр тал санал нэгтэй илэрхийлсэн банйа.
Тран Түк лонг уулзалтын үеэр хэлэхдээ, Хятад улс нь Вьетнамын ойр хөрш, хамгийн том зах зээл мөн, Өөрчлөлт хийж нээлттэй байлгах үйл явцад гарсан холбогдох асуудлыг зүй зохистой амжилттай зохицуулсан Хятад улсын туршлагыг Вьетнам авууштай байна. Вьетнамын төр, засгийн газар нь хоёр орны уламжлалт найрамдлыг залгамжлан хөгжүүлж, хоёр нам, хоёр орны харилцааг тасралтгүй урагш хөгжүүлэх болно. Вьетнамын төр, засгийн газрын нэг Хятадын зарчим баримтлан, " Тайванийг тусгаар тогтнуулах" төрөл бүрийн ажиллагааг эсэргүүцэх байр суурь өөрчлөгдөөгүй юм гэжээ.
Нэг Хятадын бодлого баримтлаж байгаа Вьетнамын байр суурийг Жя Чинлин сайшааж байгаагаа илэрхийлсэн байна. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав.\
|