• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-23 10:37:27    
Хятад улс зах зээлийн эдийн засгийн бүрэн статустай болсныг Замби хүлээн зөвшөөрчээ

Синьхуа Агентлэг

    Сурвалжлагч 22-ны өдөр Хятадын Худалдааны Яамнаас мэдээлснээр, Хятад улсын зах зээлийн эдийн засгийн бүрэн статусыг хүлээн зөвшөөрөнө гэж Замбийн дэд Ерөнхийлөгч Лупандо Муапе 21-ний өдөр Замбийн Засгийн газрын өмнөөс албан ёсоор мэдэгдсэн байна. Ингэснээр Замби нь Хятад улс зах зээлийн эдийн засгийн бүрэн статустай болсныг хүлээн зөвшөөрсөн 53-дахь орон боллоо.

    2004 оны 4-р сард Шинэ Зеландын Засгийн газар нь Хятад улс зах зээлийн эдийн засгийн бүрэн статустай болсныг эн тэргүүнд хүлээн зөвшөөрсөн юм. 2005 онд Австрали, Израиль, Казахстан, Украин, Беларусс, Исланди зэрэг 13 орон Хятад улс зах зээлийн эдийн засгийн бүрэн статустай болсныг хүлээн зөвшөөрчээ.

    Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Хятад улсын худалдаанд эхний гуравд орж байгаа түншүүд болох Европын Холбоо, Америк, Япон нь Хятад улсын зах зээлийн эдийн засгийн бүрэн статусыг хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм байна. \Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав.\