ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хятадад хийсэн төрийн айлчиллаа өндөрлүүлээд эх орондоо буцхаар 22-ны орой тусгай онгоцоор Хятадын Хэнань мужийн төв Жэнжөү хотоос мордов.
Түүнийг Хятадад айлчилж байгаа хугацаанд Орос Хятад хоёр тал нийт 29 баримт бичигт гарын үсэг зурсан байна. Түүний дотрохи улс төрийн баримт бичиг – Орос Хятадын хамтарсан мэдэгдэл нь хоёр орны хамтын ажиллагааг өргөтгөхөд улс төрийн сайн сайхан үндэс суурь тавьж өгсөн байна. Бусад бүх баримт бичиг нь мөн ажил хэрэгч баримт бичиг юм, эдийн засаг зэрэг талын бодитой зорилтыг биелүүлэх зориоготой юм гэж Путин хэлсэн бөгөөд эдгээр баримт бичиг цаашид хэрэгжих болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|