Хятадын Бүтээн байгуулалтын банк нь Гуаншийн Жуан Үндэстний Өөртөө Засах Районы засгийн газартай хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурж, Гуаншийн цахилгаан эрчим хүч, зам харилцаа, нефть хими, боловсрол зэрэг ажил төрөл болон дэд бүтэцийн байгуулалтад 90 тэрбум юаний дэмжлэг үзүүлэх бөгөөд дунд жижиг оврын аж ахуйн нэгж болон орон нутгийн өвөрмөц онцлогтой аж ахуйн нэгжид 10 тэрбум юаний зээл олгож туслахаар байна гэж уг банкнаас 23-ны өдөр мэдэээлсэн байна.
Хятадын Бүтээн байгуулалтын банкны холбогдох хариуцлагатан хэлэхдээ: Энэ хамтын ажиллагаа нь бүтээн байгуулалтын банк болон Гуаншийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, орон нутгийн эдийн засаг, банк санхүүгийн тогтвортой хөгжлийг хамтаар ахиулахад чухал ач холбогдолтой юм гэжээ. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|