• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-23 15:30:56    
ВКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Нон Дукман, Жя Чинлиньтай уулзав

Хятадын Олон Улсын Радио

    ВКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Нон Дукман Вьетнамд албан ёсны найрсаг айлчилал хийж байгаа ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны дарга Жя Чинлиньтай 21-ний өдөр Ханойд уулзав.

    Хятад улс нь Ерөнхий нарийн бичгийн дарга Ху Жиньтогийн тэргүүлсэн ХКН-ын Төв хорооны удирдлагаар хөгжлийн асар их амжилтад хүрсэн байна. Энэ нь Вьетнамын өөрчлөлт шинчлэлт болон нээлттэй байх үйлсэд ихээхэн үлгэр дууриал болж байна. Вьетнамын нам болон засгийн газар Вьетнам Хятадын нөхөрсөг, ах дүүгийн дотно харилцааг тууштай хамгаалж, хоёр нам хоёр орны удирдах хүмүүсийн тохиролцсон гол гол нийтлэг ойлголтыг хүчин чармайлтаа дайчлан хамгийн үр ашигтай арга хэлбэрээр хэрэгжүүлэх болно гэж Нон Дукман онцлон тэмдэглээд Вьетнам улс нь нэг Хятад улсын бодлого баримтална, Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг мөн гэж дахин нотолсон байна.

    ВКН- нь Вьетнамын ард түмнийг удирдан жолоодож өөрчлөлт шинчлэлт хийж нээлттэй бодлого явуулаж, социалист бүтээн байгуулалтын үйл ажиллагаандаа асар их амжилт олж,олон нийтийн анхаарал татаж байгааг Жя Чинлинь өндөрөөр үнэлээд, Хятад Вьетнамын найрамдал, хоёр орны харилцааг сайтар хамгаалан хөгжүүлэх нь хоёр нам, хоёр орон, хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэнэ. Нэг Хятад улсын бодлого баримталж, Тайваний асуудлаар Хятад улсыг ямагт дэмжисээр ирсэн Вьетнамын нам ,засгийн газарт Хятад улс талархаж байна гэж тэмдэглсэн байна. \Цэцэн орчуулж, Пэрлаймаа хянав\