• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-23 17:01:59    
Дэлхийн анхны "Монгол судлалын нэвтэрхий толь"-ийн 3 боть энэ онд хэвлэгдэнэ

Синьхуа Агентлэг

    "Монгол судлалын нэвтэрхий толь"-ийн "Цэргийн түүх", "Эртний түүх", "Шашин" зэрэг 3 ботийг редакторлох ажлыг өнөө дуусгаад байгаа бөгөөд энэ онд хэвлүүлэн уншигч олонд өргөн барих гэж байна.

    "Монгол судлалын нэвтэрхий толь"-ийн дэд ерөнхий редактор Буяны танилцуулснаас үзвэл, "Монгол судлалын нэвтэрхий толь" бол монгол судлалын олон төрлийн судалгаа шинжилгээний зүйлсийг хураангуйлж, эрт эдүүгээгийн монгол судлалын үндсэн онол, үндсэн ухаагдахуун, үндсэн мэдлэгийн ерөнхийлсөн чанартай толь бичиг болох юм байна. Энэ нэвтэрхийы толь нь нийт 20 ботьд хуваагдах бөгөөд өнөө "Уран зохиол", "Анаагах ухаан", "Мэдээлэл, хэвлэл ", "Үг хэл, үсэг бичиг" болон "Түүх соёлын архелоги судлал" зэрэг 5 ботийг нь хэвлүүлээд байна. Түүний доторхи эхний 4 ботийг нь монголоор найруулан бичиж, "Түүх соёлын архелоги судлал" ботийг нь Хятадаар найруулан бичсэн юм. \Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав.\