• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-03-24 11:22:58    
Америкийн хоёр сенатч Хятадын валютын ханшны өөрчлөлтөд сэтгэл хангалуун байна

Синьхуа Агентлэг

    Хятадын валютын ханшны өөрчлөлтөд бид сэтгэл хангалуун хандаж байна гэж Америкийн конгрессын сенатч Линзэй Грахам, Чарлес Шүмер нар 23-ны өдөр Бээжинд хэлсэн байна.

    Тэд мөн өдөр Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ү и, Хятадын ардын банкны Ерөнхийлөгч Жөү Шяочуань, Худалдааны яамны сайд Бө Шилай нартай хэлэлцээ хийсэн бөгөөд хэлэлцээний дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр ингэж мэдэгдсэн байна.

    Тэд цааш нь хэлэхдээ, Хятадын засгийн газар болон ард түмний валютын ханшны талаархи үзэл бодол Америкийн ард түмэнтэй адил талтай байгааг бид энэ айлчиллаараа олж харлаа. Хятад улс валютын тогтолцоондоо өөрчлөлт хийхээр үнэнхүү чармайж байна гэжээ. Цаашидаа Хятадын валютын ханшны асуудал лавтай зохицуулагдаж чадах юм гэж хоёр сенатч мэдэгдсэн байна. \Номин орчуулж, Буян хянав\