Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Чинь Ган 23-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Жорж Бушийн урилгаар Хятад Улсын Дарга Хү Жиньтао 4-р сарын дунд юм уу сүүлийн арав хоногт Америкт төрийн айчлал хийнэ. Хятад Америк хоёр тал Дарга Хү Жиньтаогийн айлчлалын бэлтгэл ажлаа идэвхтэй хийж байна гэжээ.
Энэхүү айлчлал нь Хятад Америк хоёр тал ялангуяа хоёр орны удирдагчдын 2005 онд тохиролцсон нийтлэг ойлголтын хүрээнд итгэлцлээ нэмэгдүүлэн, нийтлэг ойлголтоо өргөтгөж, Хятад Америкийн 21-р зуунд чиглэсэн бүтээлч хамтын ажиллагааны харилцааны хөгжлийг цаашид ахиулах зорилготой юм гэж Чин Ган тэмдэглэжээ.
Хятад Америк хоёр орон өргөн хүрээнд хамтын ашиг сонирхолтой бөгөөд баялаг үр дүнтэй хамтын ажиллагаа тогтоосон юм. Үүний зэрэгцээ, хоёр орны хооронд бас санал зөрөлдөөн байдгийг Хятадын тал үгүйсгэхгүй юм. Итгэлцлээ нэмэгдүүлэн, нийтлэг ойлголтоо өргөтгөж, санал зөрөлдөөнөө багасгаж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа ахиулах нь Хятад улсын Дарга Хү Жиньтаогийн айлчлалын зорилго юм. Хоёр тал харилцан сонирхсон асуудлаар өргөн хүрээнд санал бодлоо солилцоно гэж Чин Ган мэдэгдсэн байна. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\
|