Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ү И 23-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Америк Хятад хоёр орон эрх тэгш зөвшилцөлөөр эдийн засаг худалдааны салбарт оршиж байгаа асуудлуудаа зохицуулахыг хүсч байна гэжээ.
Ү И мөн өдөр Америкийн өмнөт Каролина муж улсаас сонгогдсон Бүгд найрамдах намын холбооны сенатч Линзэй Грахам, Нью Йорк муж улсаас сонгогдсон Ардчилсан намын холбооны сенатч Чарлес Шумер нартай уулзсан байна. Ү И хэлэхдээ, Хятад Америкийн эдийн засаг худалдааны хамтын ажилагаа нь хоёр орны ард түмэнд ашиг хүртээсэн байна. Энэ харилцаагаа хэвээр байлгаж хадгалах нь хоёр орны ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэж байна гэжээ.
Бид энэ айлчилын хугацаанд Хятадын эдийн засгийн түргэн хөгжлийг нүдээрээ харлаа, Америк Хятад хоёр орны ард түмэн маш олон адил талтай бөгөөд ирээдүйд маш их хэмжээнд харилцан нөхвөрлж болох юм. Америк Хятадын харилцаа маш чухал. Америкийн тал энэ харилцааг чухалчлан үзэж байгааг энэ удаагийн айлчлал маань харуулж байна. Хоёр тал хамтаар чармайж хоёр орны эдийн засаг худалдааны талд оршиж байгаа асуудлыг зохицуулахыг хүсч байна гэж Америкийн сенатчид мэдэгджээ. \Номин орчуулж, Цэцэн хянав\
|