Хятад улсаас БНСУ-т экспортоор гаргах анхны 12 мянган тонн цагаа будааг ойрын хугацаанд Хятадын зүүн хойт нутгийн Далянь хотын далайн боомтоос хөлөг онгоцонд тээвэрлэж, БНСУ-ын сүпер маркетуудад шууд хүргэх гэж байна.
БНСУ цагаан будааны зах зээлээ энэ жил анх удаа гадаадад нээлттэй болгосон бөгөөд Хятад болон Америк тендрт оролцож амжилтад хүрсэн юм.
Хятад улс өнгөрсөнд БНСУ-т зөвхөн эхний ээлжинд боловсууралсан цэвэрлээгүй будаа экспортоор гаргаж байсан юм, энэ удаа нарийн боловсруулсан цагаан будаа экспортоор гаргах нь БНСУ-ын цагаан будааны зах зээлийг цаашид нээхэд чухал ач холбогдолтой юм байна. \ М.Цэцэн орчуулж, О.Дарамбазар хянав\
|