Хувцасны загвар сонирхуулах энэ ажиллагаа нь намар, өвлийн шинэ маягын хувцасны загварын моод болох хандлагыг голцуу харуулах юм байна. Энэ долоо хоногийн хугацаанд дотоод гадаадын зарим нэрт брэндүүд тусгай үзүүлбэр зохион явуулах бөгөөд олон улсын хувцасны загварын залуу зохион бүтээгчдийн бүтээлийн тэмцээн, дэлхийн загвар өмсөгч эрэгтэйчүүдийн тэмцээн зэрэг мэргэжлийн уралдаан тэмцээнүүдийг зохих болно.
Хятад улсын зохион явуулж бий олон улсын хувцасны загварын долоо хоног ажиллагаа нь арваад жилийн түүхэтэй болж байгаа бөгөөд жил бүрийн хавар, намрын улиралд хоёр удаа болдог юм. \М.Цэцэн орчуулж, О.Дарамбазар хянав.\
1 2
|