Дэлхийн иргэний нисэх онгоцны суудал үйлдвэрлэдэг томоохон компани болох Италийн Авйо компани Хятад улсад ирж, Хятадын эх газар болон Шянганы компанитай хамтран хөрөнгө оруулаж иргэний нисэх онгоцны суудал үйлдвэрлэх кампани байгуулсан байна.
Уг компани нь даян дэлхийн иргэний нисэх онгоцны суудлын зах зээл болохын хувьд Хятадын иргэний хэрэглээний нисэх онгоцны түргэн хөгжилд туслаж, хэрэглэгчдэд сайн чанарын бүтээгдэхүүн, тэргүүний техник, үйлчилгээгээр хангах болно. Уг компанийн анхны бүлэг бүтээгдэхүүнийг 2007 оны эхээр зах зээлд гаргаж, жилд 10 мянган ширхэг онгоцны суудал үйлдвэрлэх болно.
Италийн Авйо компани нь иргэний нисэх онгоцны суудал болон бүхээгийн засвар чимэглэлийн зүйл үйлдвэрлэдэг дэлхийд нэрд гарсан компани юм. Боинг, Аэробус зэрэг компанид бүтээгдэхүүнээ нийлүүлдэг байна. /Урангоо орчуулж, Баясгалан хянав/
|