Хятадын Нийгмийн Аюулаас Хамгаалах Яамны сайдын туслах Жэн Шяодүн 27-ны өдөр Бээжинд хэлэхдээ, оюуны өмчийг хамгаалах салбар дахь олон улсын хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэхийг Хятад улс хүсч байна гэжээ.
Жэн Шяодүн мөн өдөр Төрийн Зөвлөлийн хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятад улс оюуны өмчийн эрхэнд халдсан гэмт ажиллагаанд цохилт өгөх, түүнээс сэргийлэх эрч хүчээ цаашид нэмэгдүүлэхийн зэрэгцээ бас олон орны хуль хэрэгжүүлэгч байгууллагуудтай хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлж, оюуны өмчийн эрхэнд халдсан, үндсэн дамнасан, хил дамнасан хууль зөрчсөн гэмт ажиллагаануудад хатуу цохилт өгч, оюуны өмчийн эрх эзэмшигчийн хууль ёсны эрх ашиг болон олон улсын эдийн засаг, худалдааны хэвийн диг зурмыг хамтаар хамгаалахыг хүсч байна гэжээ.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Хятадын Нийгмийг Аюлаас Хамгаалах Яам 31-ны өдөр дотоодын засаг захиргааны хууль хэрэгжүүлэх байгууллагууд, олон улсын холбогдох байгууллагууд, дотоод гадаадын үйлдвэр худалдааны салбарын төлөөлөгчдийг оролцуулсан оюуны өмчийн эрхийн эрүүгийн хэрэг, хамгаалалтын асуудлаархи чуулга уулзалт зохион явуулж, оюуны өмчийн эрхэнд халдсан гэмт хэрэгт хамтаар цохилт өгөх бодитой арга тактикийг судлан хэлэлцэх юм байна. \О.Дарамбазар орчуулж Баясгалан хянав.\
|