Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао болон ерөнхий сайдын орлогч Ү И 28-ны өдөр Бээжинд, Америкийн худалдааны яамны сайд Карлос Гүтиеррезтэй тус тус уулзсан байна. Ү и уулзах үе хэлэхдээ: тогтвортой харилцан ашигтай Хятад Америкийн эдийн засаг худалдааны харилцааг хөгжүүлэх нь хоёр орон, хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэж байгаа юм гэжээ.
Тэрээр хэлэхдээ: Хятад Америк хоёр орон бол худалдааны чухал түнш юм, хоёр орны эдийн засаг худалдааны харилцаанд асар их нөөц хүчинтэй юм гэжээ. Хятад Америк хоёр орны худалдааны яам ажил хэрэгч ажиллагааг идэвхтэй өрнүүлж, удалгүй Бээжинд болох Хятад Америкийн худалдааны нийгэмлэгийн комиссын 17-р хурал амжилттай болход хүчин зүтгэж, хоёр орны эдийн засаг худалдааны харилцааны эрүүл саруул, тогтвортой хөгжхийг түлхэн ахиулахыг тэрээр хүсч байна гэжээ. / Рэнчинсоо орчуулж, Сайн-Өлзий хянав/
|