25-ны өдөр Хятадын баруун өмнөд нутгийн Чүнчин хотын Кай сяний нутагт байгалийн хийн цооногт дэвэрсэн осол гарч, 27-ны өдөр осол гарсан районы ойр хавийн 10 мянга орчим оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, тэдгээр оршин суугчдын хоол хүнс, орон сууц, эмнэлгээр хангасан байна.
Байгалийн хий лэвэрсэн энэ цооног нь Хятадын нефть байгалийн хийн корпораци компанийн харьяаны цооног болох юм. Осол гарсаны дараа Хятадын нефть байгалийн хийн корпораци компани болон орон нутгийн засгийн газар нэн даруй арга хэмжээ авсан байна. Осол гарсан газрыг өнөө хяналтад аваад байна.
Нүүлгэн шилжүүлсэн иргэдийг өнөө таван цэгт төвхнүүлж, хоол хүнс, орон сууц эмчилгээг бүр сайн зохицуулсан байна. Одоогийн байдлаар халдварт өвчин дэлгэрэх юм уу, хордлого авсан байдал гараагүй байна. /Пэрлаймаа орчуулж,Урангоо хянав/
|