Аж ахуйн нэгжийн мэдээлэл, Био, шинэ материал, тэргүүний үйлдвэрлэл, хүрээлэн байгаа орчин, тэнгис далай зэрэг салбарт тэргүүний техникийг оруулж ирэхийг голлон дэмжихийн тулд Хятадын худалдааны яам өнөө Шинжлэх ухаан техникийн яам зэрэг холбогдох салбартай хамтаар " гадаадаас оруулж ирэх техникийн нэрсийн жагсаалтыг" судлан боловсруулж байна гэж Хятадын худалдааны яамны шинжлэх ухаан техникийн хөгжил, техникийн худалдааны хэлтэсийн орлогч дарга ШаньЧижян 27-ны өдөр мэдэгдсэн байна.
Худалдааны яам бас "Хятадын импортоор оруулахыг хориглох болон хязгаарлах техникийн жагсаалтад" тогтмол хугацаагаар зохицуулалт хийж, Хятадад шинэлэг бус техникг төхөөрөмжийг импортоор оруулахыг хязгаарлаж, эрчим хүч их зарцуулдаг, бохирдол ихтэй, хоцрогдсон техник, тоног төхөөрөмжийг импортоор оруулахыг хориглох болно гэж тэрээр бас мэдэгдсэн байна. Урангоо орчуулж, Баясгалан хянав
|