2006 оны Хятадын олон улсын хувцас хунар гоёл чимэгллийн яармаг 3-р сарын 28-нд Бээжинд нээгдлээ. Хятад, Итали, Франц, Америк зэрэг 18 улс орон, газар нутгийн хувцас хунар чимэгллийн мянга гаруй нэрт маркийн бүтээгдэхүүн яармагт тавигджээ.
Хятадын олон улсын хувцас хунар гоёл чимэгллийн яармаг нь Хятадын хамгийн их цар хэмжээтэй, хамгийн дээд чанарын хувцасны үзэсгэлэн болно. Энэ удаагийн яармагт Итали, Герман, Франц, Өмнөд Солонгос, Испани зэрэг орнууд улсын дэлгэн үзүүлэгчдийн хэлбэрээр оролцож байна. Дотоод гадаадын нэрт маркийнхан нь яармгийн ажлын 6 өдрийн хугацаанд эрэгтэйчүүдийн хувцас, эмэгтэйчүүдийн хувцас, хүүхдийн хувцас, засал чимэглэл зэрэг талаар хамгийн моод бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлэх болно. /Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав/
|