Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Чин Ган 28-нд хэлэхдээ, "муу материалаар цөмийн зэвсэг үйлдвэрлэхийг хориглох гэрээ" байгуулах талаар эртхэн хэлэлцээ хийхийг Хятад улс дэмжсээр ирсэн бөгөөд цөмийн зэвсэг хорогдуулах хэлэлцээг тал бүрээр, тэнцвэртэй ажлын төлөвлөгөөний үндсэн дээр эртхэн эхлүүлэхээр чармайна гэжээ.
Чин Ган Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, "муу материалаар цөмийн зэвсэг үйлдвэрлэхийг хориглох гэрээ" байгуулах нь цөмийн зэвсгийг хорогдуулах үйл явцыг ахиулах чухал алхам болно. Өнөө олон улсын хамтын нийгэмлэг олон улсын цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхээс сэргийлэх мехнизмийг хамгаалан эрчимжүүлэхээр чармайж байгаа бөгөөд эртхэн хэлэлцээ хийж,"муу материалаар цөмийн зэвсэг үйлдвэрлэхийг хориглох гэрээ" байгуулах нь цөмийн материал түгээн дэлгэрэхийг багасгахад ч чухал ач холбогдолтой юм гэжээ. /Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав/
|