БХАТИХ-ын байнгийн хорооны дарга Ү Бангүө, Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 29-ний өдөр Бээжинд Руминийн ерөнхийлөгч Трайан Басескүтэй тус тус уулзсан байна.
Уулзалтын явцад Ү Бангүө хэлэхдээ, БХАТИХ нь Руминийн парламенттай хэлхээ холбоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна гэжээ.
Вэнь Жябао хэлэхдээ, хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагаанд аятай сайхан хөгжлийн хандлага гарсанд Хятадын тал сэтгэл өндөр байна. Хоёр тал өөр өөрийн орны аж ахуйн нэгжйин бие биейин ойлголцол хамтын ажиллагааг үргэлжлэн дэмжин урамшуулж, хоёр талын тэнцүүртэй худалдааг нааштай тэлэн өргөтгөж, том оврын төслүүдийг сайтар хэрэгжүүлэхийг хүсч байна гэжээ. \Номин орчуулж, Г. Сай-Өлзий хянав\
|