Гадаадын 162 үйлдвэр аж ахуйн нэгж болон Хятадын 84 аж ахуй нэгж эрдэм шинжилгээний байгууллага 28-ны өдөр Бээжинд 4 хоног явагдах Хятадын олон улсын цөмийн аж үйлдвэрийн үзэсгэлэн яармагт оролцсон байна.
Гадаадын үйлдвэр аж ахуйн нэгж нь Франц, Канад, Америк, Герман зэрэг улс орноос ирсэн байна. Уг яармагт оролцсон үйлдвэр аж ахуйн нэгж болон эрдэм шинжилгээний байгууллага нь өөр өөрийн цөмийн цахилгааны хөгжил тэрчлэн түүний хэрэглээний техник зэрэг талын шинэ тэргүүний техникээ үзсгэлэнд тавьсан байна. Үүнд цөмийн хөдөлгөх хүчний холбогдох техник, цөмийн шатхуун үйлдвэрлэх , цөмийн хаягдал зүйлийг зохицуулах болон цөмийн аппрат хэрэгсэл тоног төхөөрөмж зэрэг зүйл багтаж байгаа юм байна.
Хятадын олон улсын цөмийн аж үйлдвэрийн үзэсгэлэн яармагийг 1989 оноос эхлэн хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулж ирсэн байна. Энэ удаагийн үзэсгэлэн яармагийн хугацаанд, тусгай сэдэвт олон илтгэлийн хурал зохион байгуулах бөгөөд хоёр талын болон олон талын бизнес уулзалт хэлэлцээ зохион байгуулах болно. /Хүчит орчуулж, Урагоо хянав./
|