Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Зэн Пэйянь 28-нд Бээжинд хэлэхдээ, Хятад улс нөөц баялагийг хэмнэсэн, аятай таатай орчин ахуйтай нийгэм байгуулахыг түргэтгэж, байгаль орчинд халгүй, эрчим хүч бага хэрэглэдэг, газар ашиглалт сайтай барилга байгуулалтыг доривтой хөгжүүлнэ гэжээ.
Мөн өдөр Зэн Пэйянь байгаль орчинд халгүй, эрчим хүч хэмнэдэг барилгын яармагийн ажилтай танилцах үе хэлэхдээ, Хятад улс хотжилт, үйлдвэржилтийн явцыг түргэтгэхийн зэрэгцээ байгаль орчинд халгүй, эрчим хүч хэмнэдэг барилга байгууламжийг байгуулах ихээхэн хэтийн төлөвтэй, асар их нөөцтэй юм гэжээ. Тэрээр хэлэхдээ, ирэх 5 жилд Хятад улс шинэ барилга байгууламж барихдаа орчиноо бохирдуулдаггүй, эрчим хүч бага зарцуулдаг байх зарчимыг тууштай чанд хэрэгжүүлж, одоогийн барилга байгууламжид эрчим хүч хэмнэх өөрчлөлт хийх болно. Хятад улс бас бодлогоор удирдаж, хууль дүрмийн хэрэгжилтийг чангатгаж, барилга байгууламжид эрчим хүч хэмнэх хууль дүрэм тогтоон хэрэгжүүлж холбогдох салбарт хяналт шалгалтыг өргөжүүлэх болно гэжээ. /Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав/
|