Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын терроризмын эсрэг бүс нутгийн байгууллга нь Төв Азийн аюулгүй тогтвортой байдлыг баталгаажуулахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд заналхийлал өрсөлдөөнд гишүүн орнуудын хамтаар хандах хамтын ажиллагааны үр ашигтай механизм болон хөгжиж байна гэж Оросын Холбооны аюулгүй байдлын зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Сергей Смирнов 28-ны өдөр Ташкентад мэдэгдсэн байна.
Шанхайн хамтын ажиллаганы байгууллагын терроризмын эсрэг бүс нутгийн байгууллагын комиссын 6-р хурал 28-ны өдөр Ташкентад хуралдах гэж байгаатай холбогдуулан Смирнов хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгч, Шанхайн хамтын ажиллаганы байгууллагын терроризмын эсрэг бүс нутгийн байгууллагын ажилд зарим асуудал оршиж байна. Гол нь гишүүн орнууд терроризмын эсрэг үйл ажиллагаанд хамтран ажиллах механизм тогтоох асуудлаар санал нэгдэж чадаагүй, гишүүн орнууд терроризмын эсрэг бүс нутгийн байгууллагын боловсруулсан олон талт хуулийн зарим бичиг баримтыг зөвшөөрөх цаг хугацааг удаашруулж байна гэж тэмдэглэсэн байна. /Урагоо орчуулж, Баясгалан хянав/
|